Давхардсан тоогоор 2.5 сая хүнд 1971.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ

НДЕГ-ын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2021 онд 3423.7 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 735.4 (27.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 581.8 (28.5 хувь) тэрбум, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 64.1 (50.2 хувь) тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 67.2 (19.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Нийгмийн даатгалын сангийн зарлага өнгөрсөн онд 3245.3 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 35.3 (1.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 125.5 (5.8 хувь) тэрбум, ЭМДС-гийн зарлага 85.9 (26.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлөв. Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага өмнөс оныхоос 163.9 (34.9 … Continue reading Давхардсан тоогоор 2.5 сая хүнд 1971.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ